• +11-452739
  • mba@ufe.edu.mn
  • mba
    Санхүү эдийн засгийн их сургуулийн
    MBA хөтөлбөрт
    Тавтай морилно уу.
  • MBA

ЭНТРЕПРЕНЕРШИП БА ИННОВАЦИ

Энтрепренершип ба инновацийн мастерийн хөтөлбөр нь оюутнуудад өөрсдийн шинэ, инновацлаг бизнесийг эхлүүлэх, түүнийгээ үр ашигтай эрхлэн явуулах, инновац бүхий шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд нь шаардлагатай онолын мэдлэг болон практикын ур чадварыг эзэмшүүлэх зорилготойгоор хийгдсэн болно. Энэхүү хөтөлбөр нь бизнесийн бус мэргэжлийн суурьтай, цаашид өөрийн бие даасан бизнесийг эрхлэх сонирхолтой, шинэлэг болон инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загвар хөгжүүлэх сонирхолтой оюутнуудад зориулдсан юм.

Энэхүү хөтөлбөрт суралцсанаар та дараах мэдлэгийг эзэмшинэ:

  • Бизнесийн мэргэжлийн суурь мэдлэг:
    • Энтрепренершипийн онолын үндэс, түүнийг амжилттай хэрэгжүүлэх мэдлэг
    • Бизнес дэх инновацийн үнэ цэнэ, ач холбогдол, түүнийг үр дүнтэйгээр хэрхэн бүтээх мэдлэг
  • Бизнесийн байгууллагад тулгарч буй асуудлыг тодорхойлох, стратегийн шийдлийг боловсруулах онолын мэдлэг:
  • Шинэ, инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн зах зээлд амжилттай нэвтрүүлэх мэдлэг
  • Зах зээлийн боломжийг олж харах, түүнийг үнэлэх мэдлэг
  • Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохтой холбоотой болон шинэ бизнес эхлүүлэхтэй холбоотой санхүүжилтын арга хэлбэрүүдийн талаар цогц ойголтттой болно
  • Өөрийн шинэлэг санааг эцсийн бүтээгдэхүүн болгох, түүнд шаардагдах нөөц олж авах, бусдаас ялгарах давуу талыг бий болгохтой холбоотой мэдлэгийг олж авна.

Таны эзэмших ур чадвар, хандлага:
Энтрепренерлаг чадвар:

  • Зах зээл дээрхи боломжуудыг олж харах, түүнийгээ үнэлэх
  • Илүү инноваци бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх
  • Бизнесийн хамгийн оновчтой загварыг хөгжүүлэх, хэрэгжүүлэх.
  • Шаардлагатай хөрөнгийг босгох, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах

Боломжийг олж харан, шинийг эрэлхийлсэн, бүтээлч тууштай хандлага:

  • Үргэлж эерэг байж, ямарч нөхцөлөөс боломжийг олж хардаг байх
  • Хэдийгээр нөөц хязгаарлагдмалч түүнийхээ хүрээнд амжилтыг бүтээнэ гэсэн эрмэлзэлтэй байх
  • Шинэ, соргог бүхэнд нээлттэй, мэдрэмжтэй байх
  • Амархан шантрахгүй, зорилгынхоо төлөө тууштай ажилладаг байх
  • Болохгүй юм гэж байхгүй гэдэг хандлага, сэтгэхүйгээр аливаа бизнесийн асуудалд ханддаг байх

Сургалтын талаар

Scroll to top