• +11-452739
  • mba@ufe.edu.mn
  • mba
    Санхүү эдийн засгийн их сургуулийн
    MBA хөтөлбөрт
    Тавтай морилно уу.
  • MBA

Хөрөнгө оруулалт

Хувийн болон байгууллагын харилцагчидтай мэргэжлийн өндөр ёс зүйтэй хамтран ажиллаж санхүүгийн мэдээллээр хангах, харилцагчийн эрх ашгийг хамгаалж, санхүүгийн хэрэгслүүдийн талаар өргөн хүрээний мэдлэг, туршлагадаа тулгуурлан хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгч, оновчтой шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх чадварыг эзэмшүүлнэ.

Энэхүү хөтөлбөрт суралцсанаар та дараах мэдлэгийг эзэмшинэ:

  • Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэнгүүдэд тавигддаг мэргэжлийн ёсзүйн стандарт болоод монгол улсын хөрөнгийн зэх зээлийн хууль эрхзүйн орчин, зохицуулалтын талаарх мэдлэг
  • Байгууллагын стратегийн төлөвлөлтийн хүрээнд Олон улсын түвшинд нийцсэн санхүү, хөрөнгө оруулалтын удирдлагын онолд суурилан санхүүгийн стратеги, бодлогыг тодорхойлох мэдлэг,
  • Корпорацийн санхүүгийн тайлагнал, тайлангийн шинжилгээ хийх, санхүүгийн удирдлага, багц бүрдүүлэлт буюу багцын удирдлага, хөрөнгө оруулалтын хувилбаруудыг үнэлэх, дүгнэх, шинжилгээ хийх талаар олонлын мэдлэг,

Таны эзэмших ур чадвар, хандлага:

  • Эдийн засгийн ерөнхий болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх, түүнд үнэлгээ, дүгнэлт өгөх, үр дүнг эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлах чадвар,
  • Банк, олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгийн зах зээлийн талаар салбарын судалгаа, шинжилгээ хийх, нөхцөл байдалд, дүгнэлт өгөх, шйидвэр гаргах, хэрэгжүүлэх ур чадвар,
  • Санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарын судлагааг мэргэжлийн өндөр ур чадвар, ёсзүйн стандартын хүрээнд гүйцэтгэн харилцагчдад зөвлөгөө өгөх чадвар,
  • Компанийн санхүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, асуудлыг илрүүлэх, засаж сайжруулах арга хувилбарыг тодорхойлж, хэрэгжүүлэх чадвар,
  • Санхүүчийн мэргэжлийн ёсзүйд тулгуурлан удирдлагын шийдвэр гаргалтанд ашиглах чадвар
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даан гүйцэтгэж тодорхой шийдэлд хүрэх, түүнийгээ олон нийтэд зөвөөр ойлгуулах арга барил

Сургалтын талаар

Scroll to top