• +11-452739
  • mba@ufe.edu.mn
  • mba
    Санхүү эдийн засгийн их сургуулийн
    MBA хөтөлбөрт
    Тавтай морилно уу.
  • MBA
Мэргэшүүлэх чиглэлүүд

Нягтлан бодох бүртгэл

Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөр нь нягтлан бодох бүртгэлийн системийг зохион байгуулах, удирдах, санхүүгийн болон удирдлагын тайлан, орчин үеийн хандлагуудад үндэслэн шийдвэр гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

  1. Бизнесийн системийн хүрээнд ашиглагдах мэргэжлийн суурь мэдлэг.
  2. Бизнесийн байгууллагад тулгарч буй асуудлыг тодорхойлох, стратегийн шийдлийг боловсруулах онолын мэдлэг
  3. Татварын төрөл хэлбэрүүдийг үнэлж, стратегийн шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх мэдлэг; Санхүүгийн тайлангийн болон аудитын үйл ажиллагааны үр дүнг шийдвэр гаргалтанд ашиглах, дотоод хяналтын тусламжтайгаар үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах мэдлэг
  1. Бизнесийн шийдвэр гаргахын тулд асуудлын учир шалтгааныг олж, боломжит хувилбаруудыг тодорхойлж, үр дүнг харьцуулан оновчтой хувилбарыг санхүүгийн стратегийн болон менежментийн түвшинд сонгох чадвар.
  2. Аж ахуйн нэгж байгууллагын нэгдсэн мэдээллийн системийн хөгжүүлэлтийг дэмжих, санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллийн үнэн зөв байдлыг үнэлэх, дүгнэх чадвар.
  3. Олон чиглэл, сонирхол бүхий гишүүдийг нэгдмэл зорилгод чиглүүлж, удирдах ажилтны хувьд бусдын өмнө хүлээх үүрэг, хариуцлага, манлайллаа ухамсарлан асуудлын шалтгаан ба үр дагаварыг таних, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх чадвар.
  4. Харилцан адилгүй нөхцөл байдалд үүссэн асуудлын учир шалтгааныг тодорхойлох, бизнесийн оролцогч талуудтай хэлэлцээр хийх, харилцан ашигтайгаар шийдвэрлэх, хамтран ажиллах ур чадвар.
  5. Мэргэжилтний хувьд тодорхойлсон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг ойлгодог, түүнийг хэрэгжүүлдэг, бусдад үлгэрлэн таниулдаг байх
  6. Аливаа тулгамдсан асуудлыг бүтээлч сэтгэлгээнд тулгуурлан ёс суртахууны болон эрх зүйн хүрээнд шүүн тунгааж, оновчтой хувилбарыг тодорхойлж, хэрэгжүүлэх чадвар.

Санхүүгийн менежмент

Санхүүгийн менежментийн магистрын хөтөлбөрийн сургалтын агуулга нь байгууллагад стратегийн санхүүгийн менежментийн хүрээн дэх санхүүгийн үйл ажиллагааг гүнзгийрүүлэн судлах, санхүүгийн шинжилгээ, санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, төлөвлөлтийг стратегийн түвшинд олон талт шинжлэх ухааны арга зүйтэй хослуулан хэрэгжүүлэх ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

  1. Бизнесийн системийн хүрээнд ашиглагдах мэргэжлийн суурь мэдлэг.
  2. Бизнесийн байгууллагад тулгарч буй асуудлыг тодорхойлох, стратегийн шийдлийг боловсруулах онолын мэдлэг
  3. Тухайн мэргэжлийг эзэмшихэд зайлшгүй шаардлагатай санхүүгийн удирдлага, санхүүгийн тайлагнал ба шийдвэр гаргалт, өртгийн менежмент ба үр дүнгийн үнэлгээ, санхүүгийн шинжилгээ, загварчлал, хөрөнгө оруулалтын шинжилгээ ба багцын менежмент, даатгал, банкны менежмент, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх мэдлэг
  1. Шийдвэр гаргах чадвар. Бизнесийн шийдвэр гаргахын тулд асуудлын учир шалтгааныг олж, боломжит хувилбаруудыг илрүүлж, холбогдох мэдээлэл нотолгоо цуглуулах, түүнийг ангилан зохион байгуулах болон үнэлэх, мөн тодорхойгүй эрсдлийг үнэлж оновчтой хувилбарыг сонгох чадвар
  2. Техник ур чадвар. Бизнесийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгаа шинжилгээний арга техникийг ашиглан тоон болон чанарын өгөгдөл цуглуулах, шинжлэх арга зүйг бий болгох
  3. Удирдах ур чадвар. Бүтээмжийг дээшлүүлэх үйл ажиллагаанд ажилчдыг чиглүүлэх, гүйцэтгэлийг хянаж, санал хүсэлт гаргах, асуудлыг оношлох, төлөвлөлт ба хяналтыг дэмжих, инновацийг дэмжих чадвар
  4. Асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх чадвар. Өөр өөр сонирхол болон зорилготой нөхцөл байдалд бусадтай хэлэлцээр хийх, хамтран ажиллах буюу асуудлын учир шалтгааныг олон талаас нь харж ойлгох, үр дагаварыг тодорхойлон сонирхолын бүлгүүдийн хэрэгцээ шаардлага болоод байгууллагын зорилготой уялдуулан асуудлыг шийдэх чадвар
  5. Манлайлах чадвар. Олон чиглэл, сонирхол бүхий багийг удирдах, удирдах ажилтны хувьд бусдын өмнө хүлээх үүрэг, хариуцлага, манлайллаа ухамсарлан асуудлын шалтгаан ба үр дагаварыг таних, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх чадвар
  6. Нухацтай сэтгэлгээ ба ёс зүй. Эрх зүйн болон ёс суртахууны бизнесийн чухал асуудлуудыг тодруулж, шүүн тунгаах сэтгэлгээ бол санаа бодлын хоорондох логик холболтыг ойлгох оновчтой бодох чадвар.

Бизнесийн менежмент

Бизнесийн байгууллагыг удирдахад шаардлагатай онолын ойлголтууд болон удирдах ур чадварын оновчтой суурийг бий болгох, хөгжүүлэх, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Тодорхой аналитик болон тоон шинжилгээний ур чадварыг эзэмшүүлэхийн зэрэгцээ магистрантуудын хари лцан ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлэх, урт хугацааны харилцааг бий болгоход нь дэмжинэ. Мөн хурдан хугацаанд дасан зохицох, шийдвэр гаргах ур чадварыг ахисан түвшинд хөгжүүлж, мэргэжлийн хичээлүүдээс мэргэжлийн өргөн сонголтот чиглэлийн дагуу сонгон суралцах боломжоор хангана.

Манлайлагч байх итгэлийг өөртөө бий болгосноор өөрийгөө болон өөрийн байгууллагаа өөрчлөх бүрэн чадвартай мэргэшсэн удирдагч болно.

  1. Бизнесийн системийн хүрээнд ашиглагдах мэргэжлийн суурь мэдлэг.
  2. Бизнесийн байгууллагад тулгарч буй асуудлыг тодорхойлох, стратегийн шийдлийг боловсруулах онолын мэдлэг
  3. BUS: Бизнес хийх харилцааны үндсэн зарчим, сэтгэл зүйн болон нийгмийн ёс зүйн хэм хэмжээг тодорхойлон бизнесийн загваруудыг боловсруулах онолын суурь мэдлэг
  1. Шийдвэр гаргах чадвар. Бизнесийн шийдвэр гаргахын тулд асуудлын учир шалтгааныг олж, боломжит хувилбаруудыг илрүүлж, холбогдох мэдээлэл нотолгоо цуглуулах, түүнийг ангилан зохион байгуулах болон үнэлэх, мөн тодорхойгүй эрсдлийг үнэлж оновчтой хувилбарыг сонгох чадвар
  2. Техник ур чадвар. Бизнесийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгаа шинжилгээний арга техникийг ашиглан тоон болон чанарын өгөгдөл цуглуулах, шинжлэх арга зүйг бий болгох
  3. Удирдах ур чадвар. Бүтээмжийг дээшлүүлэх үйл ажиллагаанд ажилчдыг чиглүүлэх, гүйцэтгэлийг хянаж, санал хүсэлт гаргах, асуудлыг оношлох, төлөвлөлт ба хяналтыг дэмжих, инновацийг дэмжих чадвар
  4. Асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх чадвар. Өөр өөр сонирхол болон зорилготой нөхцөл байдалд бусадтай хэлэлцээр хийх, хамтран ажиллах буюу асуудлын учир шалтгааныг олон талаас нь харж ойлгох, үр дагаварыг тодорхойлон сонирхолын бүлгүүдийн хэрэгцээ шаардлага болоод байгууллагын зорилготой уялдуулан асуудлыг шийдэх чадвар
  5. Манлайлах чадвар. Олон чиглэл, сонирхол бүхий багийг удирдах, удирдах ажилтны хувьд бусдын өмнө хүлээх үүрэг, хариуцлага, манлайллаа ухамсарлан асуудлын шалтгаан ба үр дагаварыг таних, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх чадвар
  6. Нухацтай сэтгэлгээ ба ёс зүй. Эрх зүйн болон ёс суртахууны бизнесийн чухал асуудлуудыг тодруулж, шүүн тунгаах сэтгэлгээ бол санаа бодлын хоорондох логик холболтыг ойлгох оновчтой бодох чадвар.

Хэрэглээний эдийн засаг

"Хэрэглээний эдийн засаг"-аар мэргэшүүлэх магистрын боловсролын агуулга нь суралцагчдад эдийн засаг, санхүү, бизнесийн хүрээнд ашиглагддаг экономикс, эконометрикийн гүнзгийрүүлсэн мэдлэг олгож, аливаа асуудлын шалтгаан-үр дагаврыг системийн хүрээнд судлан оновчтой бөгөөд ёс зүйтэй шийдвэр гаргах дадал, чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

  1. Бизнесийн системийн хүрээнд ашиглагдах мэргэжлийн суурь мэдлэг.
  2. Бизнесийн байгууллагад тулгарч буй асуудлыг тодорхойлох, стратегийн шийдлийг боловсруулах онолын мэдлэг
  3. Шийдвэр гаргалтыг оновчлох онолын мэдлэг, загварчлалын суурь; Статистик, эконометрикийн гүнзгийрүүлсэн онолын мэдлэг
  1. Шийдвэр гаргах чадвар. Асуудлын учир шалтгааныг системийн хүрээнд цогцоор нь олж, илрүүлэх, шийдвэрлэх боломжит хувилбаруудыг боловсруулах, холбогдох мэдээлэл нотолгоо цуглуулах, түүнийг ангилан зохион байгуулах болон үнэлэх, мөн тодорхойгүй эрсдэлийг үнэлж, оновчтой хувилбарыг сонгох чадвар.
  2. Техникийн ур чадвар. Шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгаа, шинжилгээний арга техникийг ашиглан тоон болон чанарын өгөгдөл цуглуулах, шинжилгээний программ хангамжуудыг ашиглан загварын шийдийг олох, код бичих, судалгааны аргазүйн чадвар
  3. Асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх чадвар. Өөр өөр сонирхол болон зорилготой нөхцөл байдалд бусадтай хэлэлцээр хийх, хамтран ажиллах буюу асуудлын учир шалтгааныг олон талаас нь харж ойлгох, үр дагаварыг тодорхойлон сонирхолын бүлгүүдийн хэрэгцээ шаардлага болоод байгууллагын зорилготой уялдуулан асуудлыг шийдэх чадвар.
  4. Уялдаа холбоотой, бүтээлчээр сэтгэн бодох чадвар. Эрх зүйн болон ёс суртахууны бизнесийн чухал асуудлуудыг тодруулж, нухацтай сэтгэж, бүтээлч хандан, ёс зүйтэй бөгөөд оновчтой шийдвэр гаргах чадвар.

Компанийн засаглал

Байгууллагыг алсын хараагаар удирдан манлайлж, чиглүүлэн хянах тогтолцоог бүрдүүлэн ажиллах ур чадвар, ёс суртахуун бүхий дээд түвшний удирдах ажилтнууд, манлайлагчдыг бэлтгэх

  1. Бизнесийн системийн хүрээнд ашиглагдах мэргэжлийн суурь мэдлэг.
  2. Бизнесийн байгууллагад тулгарч буй асуудлыг тодорхойлох, стратегийн шийдлийг боловсруулах онолын мэдлэг
  3. Компанийн засаглалын олон улсын зарчмууд хөгжлийн чиг хандлага, Монголын бизнесийн орчин, байгууллагын хөгжлийн үе шатууд, чиг хандлага
  1. Шийдвэр гаргах чадвар. Бизнесийн шийдвэр гаргахын тулд асуудлын учир шалтгааныг олж, боломжит хувилбаруудыг илрүүлж, холбогдох мэдээлэл нотолгоо цуглуулах, түүнийг ангилан зохион байгуулах болон үнэлэх, мөн тодорхойгүй эрсдлийг үнэлж оновчтой хувилбарыг сонгох чадвар
  2. Техник ур чадвар. Бизнесийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгаа шинжилгээний арга техникийг ашиглан тоон болон чанарын өгөгдөл цуглуулах, шинжлэх арга зүйг бий болгох
  3. Удирдах ур чадвар. Бүтээмжийг дээшлүүлэх үйл ажиллагаанд ажилчдыг чиглүүлэх, гүйцэтгэлийг хянаж, санал хүсэлт гаргах, асуудлыг оношлох, төлөвлөлт ба хяналтыг дэмжих, инновацийг дэмжих чадвар
  4. Асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх чадвар. Өөр өөр сонирхол болон зорилготой нөхцөл байдалд бусадтай хэлэлцээр хийх, хамтран ажиллах буюу асуудлын учир шалтгааныг олон талаас нь харж ойлгох, үр дагаварыг тодорхойлон сонирхолын бүлгүүдийн хэрэгцээ шаардлага болоод байгууллагын зорилготой уялдуулан асуудлыг шийдэх чадвар
  5. Манлайлах чадвар. Олон чиглэл, сонирхол бүхий багийг удирдах, удирдах ажилтны хувьд бусдын өмнө хүлээх үүрэг, хариуцлага, манлайллаа ухамсарлан асуудлын шалтгаан ба үр дагаварыг таних, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх чадвар
  6. Нухацтай сэтгэлгээ ба ёс зүй. Эрх зүйн болон ёс суртахууны бизнесийн чухал асуудлуудыг тодруулж, шүүн тунгаах сэтгэлгээ бол санаа бодлын хоорондох логик холболтыг ойлгох оновчтой бодох чадвар.

Энтрепренершип ба инноваци

Энтрепренершип ба инновацийн мастерийн хөтөлбөр нь оюутнуудад өөрсдийн шинэ, инновацлаг бизнесийг эхлүүлэх, түүнийгээ үр ашигтай эрхлэн явуулах, инновац бүхий шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд нь шаардлагатай онолын мэдлэг болон практикын ур чадварыг эзэмшүүлэх зорилготойгоор хийгдсэн болно.

Энэхүү хөтөлбөр нь бизнесийн бус мэргэжлийн суурьтай, цаашид өөрийн бие даасан бизнесийг эрхлэх сонирхолтой, шинэлэг болон инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загвар хөгжүүлэх сонирхолтой оюутнуудад зориулдсан юм.

  1. Бизнесийн системийн хүрээнд ашиглагдах мэргэжлийн суурь мэдлэг.
    1. Энтрепренершипийн онолын үндэс, түүнийг амжилттай хэрэгжүүлэх мэдлэг
    2. Бизнес дэх инновацийн үнэ цэнэ, ач холбогдол, түүнийг үр дүнтэйгээр хэрхэн бүтээх мэдлэг
  2. Бизнесийн байгууллагад тулгарч буй асуудлыг тодорхойлох, стратегийн шийдлийг боловсруулах онолын мэдлэг
  3. Шинэ, инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн зах зээлд амжилттай нэвтрүүлэх мэдлэг
  4. Зах зээлийн боломжийг олж харах, түүнийг үнэлэх мэдлэг
  5. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохтой холбоотой болон шинэ бизнес эхлүүлэхтэй холбоотой санхүүжилтын арга хэлбэрүүдийн талаар цогц ойголтттой болно
  6. Өөрийн шинэлэг санааг эцсийн бүтээгдэхүүн болгох, түүнд шаардагдах нөөц олж авах, бусдаас ялгарах давуу талыг бий болгохтой холбоотой мэдлэгийг олж авна.
Энтрепренерлаг чадвар:
  1. Зах зээл дээрхи боломжуудыг олж харах, түүнийгээ үнэлэх
  2. Илүү инноваци бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх
  3. Бизнесийн хамгийн оновчтой загварыг хөгжүүлэх, хэрэгжүүлэх.
  4. Шаардлагатай хөрөнгийг босгох, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах

Боломжийг олж харан, шинийг эрэлхийлсэн, бүтээлч тууштай хандлага:
  1. Үргэлж эерэг байж, ямарч нөхцөлөөс боломжийг олж хардаг байх
  2. Хэдийгээр нөөц хязгаарлагдмалч түүнийхээ хүрээнд амжилтыг бүтээнэ гэсэн эрмэлзэлтэй байх
  3. Шинэ, соргог бүхэнд нээлттэй, мэдрэмжтэй байх
  4. Амархан шантрахгүй, зорилгынхоо төлөө тууштай ажилладаг байх
  5. Болохгүй юм гэж байхгүй гэдэг хандлага, сэтгэхүйгээр аливаа бизнесийн асуудалд ханддаг байх

Ашгийн бус байгууллагын менежмент

Ашгийн бус байгууллагын менежментээр мэргэшсэн Бизнесийн Удирдлагын Мастерийн хөтөлбөр нь нийгэм, эдийн засаг, соёл, байгаль орчны урт хугацааны тогтвортой байдлыг бий болгоход чиглэсэн нийгмийн төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулах, нөхцөл байдалд үндэслэсэн оновчтой шийдвэр гаргалтаар удирдан манлайлах,

олон соёлын орчинд чадварлагаар түншлэн хамтран ажиллах, шинэлэг бүтээлч ухаалаг хандлагатай, нийгмийн мэдрэмжтэй удирдах ажилтнууд, менежерүүдийг бэлтгэнэ.

  1. Бизнесийн системийн хүрээнд ашиглагдах мэргэжлийн суурь мэдлэг.
  2. Бизнесийн байгууллагад тулгарч буй асуудлыг тодорхойлох, стратегийн шийдлийг боловсруулах онолын мэдлэг
  3. Байгууллагын асуудлыг тодорхойлох, оновчтой шийдвэр гаргах, стратегийн урт хугацааны шийдвэрийг боловсруулах онолын мэдлэг
  1. Шийдвэр гаргах чадвар. Бизнесийн шийдвэр гаргахын тулд асуудлын учир шалтгааныг олж, боломжит хувилбаруудыг илрүүлж, холбогдох мэдээлэл нотолгоо цуглуулах, түүнийг ангилан зохион байгуулах болон үнэлэх, мөн тодорхойгүй эрсдлийг үнэлж оновчтой хувилбарыг сонгох чадвар
  2. Техник ур чадвар. Бизнесийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгаа шинжилгээний арга техникийг ашиглан тоон болон чанарын өгөгдөл цуглуулах, шинжлэх арга зүйг бий болгох
  3. Удирдах ур чадвар. Бүтээмжийг дээшлүүлэх үйл ажиллагаанд ажилчдыг чиглүүлэх, гүйцэтгэлийг хянаж, санал хүсэлт гаргах, асуудлыг оношлох, төлөвлөлт ба хяналтыг дэмжих, инновацийг дэмжих чадвар
  4. Асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх чадвар. Өөр өөр сонирхол болон зорилготой нөхцөл байдалд бусадтай хэлэлцээр хийх, хамтран ажиллах буюу асуудлын учир шалтгааныг олон талаас нь харж ойлгох, үр дагаварыг тодорхойлон сонирхолын бүлгүүдийн хэрэгцээ шаардлага болоод байгууллагын зорилготой уялдуулан асуудлыг шийдэх чадвар
  5. Манлайлах чадвар. Олон чиглэл, сонирхол бүхий багийг удирдах, удирдах ажилтны хувьд бусдын өмнө хүлээх үүрэг, хариуцлага, манлайллаа ухамсарлан асуудлын шалтгаан ба үр дагаварыг таних, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх чадвар
  6. Нухацтай сэтгэлгээ ба ёс зүй. Эрх зүйн болон ёс суртахууны бизнесийн чухал асуудлуудыг тодруулж, шүүн тунгаах сэтгэлгээ бол санаа бодлын хоорондох логик холболтыг ойлгох оновчтой бодох чадвар.

Хандлага:
  1. Эерэг, зөв хандлага төлөвшилтэй
  2. Нийгмийн мэдрэмжтэй бүтээлч баг бүрдүүлэх
  3. Хувийн өндөр ёс суртахуунтай
  4. Хамт олноо зөв удирдах
  5. Нийгмийн зөв төлөвшлийг бий болгох
  6. Нийгмийн хариуцлагаа биелүүлэх

Удирдах ажилтан

Бизнесийн байгууллагыг удирдахад шаардлагатай онолын ойлголтууд болон удирдах ур чадварын оновчтой суурийг бий болгох, хөгжүүлэх, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Тодорхой аналитик болон тоон шинжилгээний ур чадварыг эзэмшүүлэхийн зэрэгцээ магистрантуудын хари лцан ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлэх, урт хугацааны харилцааг бий болгоход нь дэмжинэ.

Мөн хурдан хугацаанд дасан зохицох, шийдвэр гаргах ур чадварыг ахисан түвшинд хөгжүүлж, мэргэжлийн хичээлүүдээс мэргэжлийн өргөн сонголтот чиглэлийн дагуу сонгон суралцах боломжоор хангана. Манлайлагч байх итгэлийг өөртөө бий болгосноор өөрийгөө болон өөрийн байгууллагаа өөрчлөх бүрэн чадвартай мэргэшсэн удирдаг ч болно

  1. Бизнесийн системийн хүрээнд ашиглагдах мэргэжлийн суурь мэдлэг.
  2. Бизнесийн байгууллагад тулгарч буй асуудлыг тодорхойлох, стратегийн шийдлийг боловсруулах онолын мэдлэг
  3. BUS: Бизнес хийх харилцааны үндсэн зарчим, сэтгэл зүйн болон нийгмийн ёс зүйн хэм хэмжээг тодорхойлон бизнесийн загваруудыг боловсруулах онолын суурь мэдлэг
  1. Шийдвэр гаргах чадвар. Бизнесийн шийдвэр гаргахын тулд асуудлын учир шалтгааныг олж, боломжит хувилбаруудыг илрүүлж, холбогдох мэдээлэл нотолгоо цуглуулах, түүнийг ангилан зохион байгуулах болон үнэлэх, мөн тодорхойгүй эрсдлийг үнэлж оновчтой хувилбарыг сонгох чадвар
  2. Техник ур чадвар. Бизнесийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгаа шинжилгээний арга техникийг ашиглан тоон болон чанарын өгөгдөл цуглуулах, шинжлэх арга зүйг бий болгох
  3. Удирдах ур чадвар. Бүтээмжийг дээшлүүлэх үйл ажиллагаанд ажилчдыг чиглүүлэх, гүйцэтгэлийг хянаж, санал хүсэлт гаргах, асуудлыг оношлох, төлөвлөлт ба хяналтыг дэмжих, инновацийг дэмжих чадвар
  4. Асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх чадвар. Өөр өөр сонирхол болон зорилготой нөхцөл байдалд бусадтай хэлэлцээр хийх, хамтран ажиллах буюу асуудлын учир шалтгааныг олон талаас нь харж ойлгох, үр дагаварыг тодорхойлон сонирхолын бүлгүүдийн хэрэгцээ шаардлага болоод байгууллагын зорилготой уялдуулан асуудлыг шийдэх чадвар
  5. Манлайлах чадвар. Олон чиглэл, сонирхол бүхий багийг удирдах, удирдах ажилтны хувьд бусдын өмнө хүлээх үүрэг, хариуцлага, манлайллаа ухамсарлан асуудлын шалтгаан ба үр дагаварыг таних, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх чадвар
  6. Нухацтай сэтгэлгээ ба ёс зүй. Эрх зүйн болон ёс суртахууны бизнесийн чухал асуудлуудыг тодруулж, шүүн тунгаах сэтгэлгээ бол санаа бодлын хоорондох логик холболтыг ойлгох оновчтой бодох чадвар.

CFA бэлтгэл

Байгууллагын удирдлагын шийдвэр гаргалтын хүрээн дэх санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой бүхий л үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэхэд ашиглагдах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онол, практикийн цогц мэдлэг, мэргэшсэн санхүүгийн шинжээчийн эзэмшвэл чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

  1. CFA институцээс шаарддаг ёсзүйн стандарт, мэргэжлийн ёсзүйн стандарт болон олон улсын түвшний мэргэжлийн ёс зүйн мэдлэг,
  2. Байгууллагын стратегийн төлөвлөлтийн хүрээнд Олон улсын түвшинд нийцсэн санхүү, хөрөнгө оруулалтын удирдлагын онолд суурилан санхүүгийн стратеги, бодлогыг тодорхойлох мэдлэг
  3. Корпорацийн санхүгийн тайлагнал, тайлангийн шинжилгээ хийх, санхүүгийн удирдлага, багц бүртдүүлэлт буюу багцын удирдлага, хөрөнгө оруулалтын хувилбаруудыг үнэлэх, дүгнэх, шинжилгээ хийх талаар онолын мэдлэг
  1. Эдийн засгийн ерөнхий болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх, түүнд үнэлгээ, дүгнэлт өгөх, үр дүнг эдийн засгийн нөхцө байдалтай холбон тайлбарлах чадвар,
  2. Банк, олон улсын санхүүгийн байгууллага, өхрөнгийн зах зээлийн талаар салбарын судалгаа, шинжилгээ хийх, нөхцөл байдалд, лүгнэлт өгөх, шйидвэр гаргагх, хэрэгжүүлэх ур чадвар,
  3. Санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарын судлагааг мэргэжлийн өндөр ур чадвар, ёсзүйн стандартын хүрээнд гүйцэтгэн харилцагчдад зөвлөгөө өгөх чадвар,
  4. Компанийн санхүүгийн нөхцөл байдалд пдүн шинжилгээ хийж, асуудлыг илрүүлэх, засаж сайжруулах арга хувилбарыг тодорхойлж, хэрэгжүүлэх чадвар,
  5. Санхүүчийн мэргэжлийн ёсзүйд тулгуурлан удирдлагын шийдвэр гаргалтанд ашиглах чадвар
  6. Олон чиглэл, сонирхол бүхий бүлгүүдтэй хэлэлцээр хийх, хамтран ажиллах буюу асуудлын учир шалтгааныг олон талаас нь харж ойлгох, үр дагаврыг тодрхойлон сонирхлын бүлгүүүдийн хэрэгцээ шаардлага болон байгууллагын зорилготой уялдуулан асуудлыг шийдэх чадвар.

Хөрөнгө оруулалт

Хувийн болон байгууллагын харилцагчидтай мэргэжлийн өндөр ёс зүйтэй хамтран ажиллаж санхүүгийн мэдээллээр хангах, харилцагчийн эрх ашгийг хамгаалж, санхүүгийн хэрэгслүүдийн талаар өргөн хүрээний мэдлэг, туршлагадаа тулгуурлан хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгч, оновчтой шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх чадварыг эзэмшүүлнэ.

  1. Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэнгүүдэд тавигддаг мэргэжлийн ёсзүйн стандарт болоод монгол улсын хөрөнгийн зэх зээлийн хууль эрхзүйн орчин, зохицуулалтын талаарх мэдлэг
  2. Байгууллагын стратегийн төлөвлөлтийн хүрээнд Олон улсын түвшинд нийцсэн санхүү, хөрөнгө оруулалтын удирдлбгн онолд суурилан санхүүгийн стратеги, бодлогыг тодорхойлох мэдлэг,
  3. Корпорацийн санхүүгийн тайлагнал, тайлангийн шинжилгээ хийх, санхүүгийн удирдлага, багц бүрдүүлэлт буюу багцын удирдлага, хөрөнгө оруулалтын хувилбаруудыг үнэлэх, дүгнэх, шинжилгээ хийх талаар олонлын мэдлэг,
  1. Эдийн засгийн ерөнхий болон санхүүгийн судалгаа шинжилгээ хийх, түүнд үнэлгээ, дүгнэлт өгөх, үр дүнг эдийн засгийн нөхцө байдалтай холбон тайлбарлах чадвар,
  2. Банк, олон улсын санхүүгийн байгууллага, өхрөнгийн зах зээлийн талаар салбарын судалгаа, шинжилгээ хийх, нөхцөл байдалд, лүгнэлт өгөх, шйидвэр гаргагх, хэрэгжүүлэх ур чадвар,
  3. Санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарын судлагааг мэргэжлийн өндөр ур чадвар, ёсзүйн стандартын хүрээнд гүйцэтгэн харилцагчдад зөвлөгөө өгөх чадвар,
  4. Компанийн санхүүгийн нөхцөл байдалд пдүн шинжилгээ хийж, асуудлыг илрүүлэх, засаж сайжруулах арга хувилбарыг тодорхойлж, хэрэгжүүлэх чадвар,
  5. Санхүүчийн мэргэжлийн ёсзүйд тулгуурлан удирдлагын шийдвэр гаргалтанд ашиглах чадвар
  6. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даан гүйцэтгэж тодорхой шийдэлд хүрэх, түүнийгээ олон нийтэд зөвөөр ойлгуулах арга барил

Төрийн Удирдлага

Төрийн удирдлагын магистрын хөтөлбөр нь 1.5 жилийн эрчимжүүлсэн сургалтаар оюутнуудад Төрийн удирдлагын үзэл баримтлал, төрийн санхүү, нийтийн эдийн засгийн суурь мэдлэгийг олгож, орон нутгийн удирдлага, бүс нутгийн хөгжил, ашгийн бус байгууллагын менежмент, нийгмийн манлайлал зэрэг мэргэшүүлэх хөтөлбөрөөр дамжуулан төрийн бодлогын шинжилгээ, төрийн болон хувийн салбарын байгууллагын захиргааны орчин дахь удирдлага, менежментийг хэрэгжүүлэх ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.

  1. Төрийн удирдлагын онолын үндэс, захиргааны орчинд менежментийг хэрэгжүүлэх мэдлэг
  2. Нийтийн ашиг сонирхол болон удирдлагын байгууллагад тулгарч буй асуудлыг тодорхойлох, стратегийн шийдлийг боловсруулах онолын мэдлэг
  3. Төрийн бодлогод нөлөөлөх улс төр, эдийн засаг, нийгэм, технологийн хүчин зүйлүүдэд бодлогын шинжилгээ хийх, стратеги, үнэлгээ, менежментийг хэрэгжүүлэх мэдлэг
  1. Бодлогын асуудлыг тодорхойлоход суурь, шууд, дам нөлөөний учир шалтгааныг илрүүлж, нотолгоо цуглуулах, ангилан зохион байгуулах, асуудлыг шийдвэрлэхэд боломжит хувилбаруудыг боловсруулж, үнэлэх, оновчтой шийдлийг сонгох
  2. Захиргааны орчинд орц, үйл ажиллагаа, гарцын гүйцэтгэлийг хянаж, асуудлыг оношлох, төлөвлөлт хийх, удирдах
  3. Салбарын чанартай асуудлын учир шалтгааныг оролцогч талуудын хамтын ажиллагаа, олон талын нөхцөл байдалд уялдуулан харах, сонирхлын бүлгүүдийн хэрэгцээ шаардлага, зорилготой уялдуулан асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх
  4. Удирдах ажилтны үүрэг, хариуцлага, манлайлалыг ухамсарлан сонирхлын хувьд зөрүүтэй гишүүдээс бүрдсэн багийг удирдах, багийн зорилгыг биелүүлэхэд тулгарч буй бэрхшээл, үр дагаварыг таних, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх
  5. Менежментийг хэрэгжүүлэхэд эрх зүйн болон ёс суртахууны асуудлыг чухалчилж, нухацтай сэтгэлгээгээр шүүн тунгаах, байгууллагын болон багийн үйл ажиллагааны логик уялдааг ойлгох, оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх

Scroll to top