• +11-452739
  • mba@ufe.edu.mn
  • mba
    Санхүү эдийн засгийн их сургуулийн
    MBA хөтөлбөрт
    Тавтай морилно уу.
  • MBA

Ашгийн бус байгууллагын менежментээр мэргэшүүлэх MBA хөтөлбөр

Ашгийн бус байгууллагын менежментээр мэргэшсэн Бизнесийн Удирдлагын Мастерийн хөтөлбөр нь нийгэм, эдийн засаг, соёл, байгаль орчны урт хугацааны тогтвортой байдлыг бий болгоход чиглэсэн нийгмийн төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулах, нөхцөл байдалд үндэслэсэн оновчтой шийдвэр гаргалтаар удирдан манлайлах, олон соёлын орчинд чадварлагаар түншлэн хамтран ажиллах, шинэлэг бүтээлч ухаалаг хандлагатай, нийгмийн мэдрэмжтэй удирдах ажилтнууд, менежерүүдийг бэлтгэнэ.

Энэхүү хөтөлбөрт суралцсанаар та дараах мэдлэгийг эзэмшинэ:

  • Бизнесийн системийн хүрээнд ашиглагдах мэргэжлийн суурь мэдлэг.
  • Бизнесийн байгууллагад тулгарч буй асуудлыг тодорхойлох, стратегийн шийдлийг боловсруулах онолын мэдлэг
  • Хөдөө орон нутгийн элсэгчдэд зайнаас суралцах боломж олгоно.
  • Байгууллагын асуудлыг тодорхойлох, оновчтой шийдвэр гаргах, стратегийн урт хугацааны шийдвэрийг боловсруулах онолын мэдлэг

Таны эзэмших ур чадвар, хандлага:

  • Шийдвэр гаргах чадвар. Бизнесийн шийдвэр гаргахын тулд асуудлын учир шалтгааныг олж, боломжит хувилбаруудыг илрүүлж, холбогдох мэдээлэл нотолгоо цуглуулах, түүнийг ангилан зохион байгуулах болон үнэлэх, мөн тодорхойгүй эрсдлийг үнэлж оновчтой хувилбарыг сонгох чадвар
  • Техник ур чадвар. Бизнесийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгаа шинжилгээний арга техникийг ашиглан тоон болон чанарын өгөгдөл цуглуулах, шинжлэх арга зүйг бий болгох
  • Удирдах ур чадвар. Бүтээмжийг дээшлүүлэх үйл ажиллагаанд ажилчдыг чиглүүлэх, гүйцэтгэлийг хянаж, санал хүсэлт гаргах, асуудлыг оношлох, төлөвлөлт ба хяналтыг дэмжих, инновацийг дэмжих чадвар
  • Асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх чадвар. Өөр өөр сонирхол болон зорилготой нөхцөл байдалд бусадтай хэлэлцээр хийх, хамтран ажиллах буюу асуудлын учир шалтгааныг олон талаас нь харж ойлгох, үр дагаварыг тодорхойлон сонирхолын бүлгүүдийн хэрэгцээ шаардлага болоод байгууллагын зорилготой уялдуулан асуудлыг шийдэх чадвар
  • Манлайлах чадвар. Олон чиглэл, сонирхол бүхий багийг удирдах, удирдах ажилтны хувьд бусдын өмнө хүлээх үүрэг, хариуцлага, манлайллаа ухамсарлан асуудлын шалтгаан ба үр дагаварыг таних, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх чадвар
  • Нухацтай сэтгэлгээ ба ёс зүй. Эрх зүйн болон ёс суртахууны бизнесийн чухал асуудлуудыг тодруулж, шүүн тунгаах сэтгэлгээ бол санаа бодлын хоорондох логик холболтыг ойлгох оновчтой бодох чадвар.

Хандлага:

  • Эерэг, зөв хандлага төлөвшилтэй
  • Нийгмийн мэдрэмжтэй бүтээлч баг бүрдүүлэх
  • Хувийн өндөр ёс суртахуунтай
  • Хамт олноо зөв удирдах
  • Нийгмийн зөв төлөвшлийг бий болгох
  • Нийгмийн хариуцлагаа биелүүлэх

Сургалтын талаар

Scroll to top