• +11-452739
  • mba@ufe.edu.mn
  • mba
    Санхүү эдийн засгийн их сургуулийн
    MBA хөтөлбөрт
    Тавтай морилно уу.
  • MBA

Удирдах ажилтны анги

Бизнесийн байгууллагыг удирдахад шаардлагатай онолын ойлголтууд болон удирдах ур чадварын оновчтой суурийг бий болгох, хөгжүүлэх, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Тодорхой аналитик болон тоон шинжилгээний ур чадварыг эзэмшүүлэхийн зэрэгцээ магистрантуудын хари лцан ойлголцол, хамтын ажиллагааг хөгжүүлэх, урт хугацааны харилцааг бий болгоход нь дэмжинэ. Мөн хурдан хугацаанд дасан зохицох, шийдвэр гаргах ур чадварыг ахисан түвшинд хөгжүүлж, мэргэжлийн хичээлүүдээс мэргэжлийн өргөн сонголтот чиглэлийн дагуу сонгон суралцах боломжоор хангана. Манлайлагч байх итгэлийг өөртөө бий болгосноор өөрийгөө болон өөрийн байгууллагаа өөрчлөх бүрэн чадвартай мэргэшсэн удирдаг ч болно

Энэхүү хөтөлбөрт суралцсанаар та дараах мэдлэгийг эзэмшинэ:

  • Бизнесийн системийн хүрээнд ашиглагдах мэргэжлийн суурь мэдлэг.
  • Бизнесийн байгууллагад тулгарч буй асуудлыг тодорхойлох, стратегийн шийдлийг боловсруулах онолын мэдлэг
  • BUS: Бизнес хийх харилцааны үндсэн зарчим, сэтгэл зүйн болон нийгмийн ёс зүйн хэм хэмжээг тодорхойлон бизнесийн загваруудыг боловсруулах онолын суурь мэдлэг

Таны эзэмших ур чадвар, хандлага:

  • Шийдвэр гаргах чадвар. Бизнесийн шийдвэр гаргахын тулд асуудлын учир шалтгааныг олж, боломжит хувилбаруудыг илрүүлж, холбогдох мэдээлэл нотолгоо цуглуулах, түүнийг ангилан зохион байгуулах болон үнэлэх, мөн тодорхойгүй эрсдлийг үнэлж оновчтой хувилбарыг сонгох чадвар
  • Техник ур чадвар. Бизнесийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгаа шинжилгээний арга техникийг ашиглан тоон болон чанарын өгөгдөл цуглуулах, шинжлэх арга зүйг бий болгох
  • Удирдах ур чадвар. Бүтээмжийг дээшлүүлэх үйл ажиллагаанд ажилчдыг чиглүүлэх, гүйцэтгэлийг хянаж, санал хүсэлт гаргах, асуудлыг оношлох, төлөвлөлт ба хяналтыг дэмжих, инновацийг дэмжих чадвар
  • Асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх чадвар. Өөр өөр сонирхол болон зорилготой нөхцөл байдалд бусадтай хэлэлцээр хийх, хамтран ажиллах буюу асуудлын учир шалтгааныг олон талаас нь харж ойлгох, үр дагаварыг тодорхойлон сонирхолын бүлгүүдийн хэрэгцээ шаардлага болоод байгууллагын зорилготой уялдуулан асуудлыг шийдэх чадвар
  • Манлайлах чадвар. Олон чиглэл, сонирхол бүхий багийг удирдах, удирдах ажилтны хувьд бусдын өмнө хүлээх үүрэг, хариуцлага, манлайллаа ухамсарлан асуудлын шалтгаан ба үр дагаварыг таних, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх чадвар
  • Нухацтай сэтгэлгээ ба ёс зүй. Эрх зүйн болон ёс суртахууны бизнесийн чухал асуудлуудыг тодруулж, шүүн тунгаах сэтгэлгээ бол санаа бодлын хоорондох логик холболтыг ойлгох оновчтой бодох чадвар.

Сургалтын талаар

Scroll to top