• +11-452739
  • mba@ufe.edu.mn
  • mba
    Санхүү эдийн засгийн их сургуулийн
    MBA хөтөлбөрт
    Тавтай морилно уу.
  • MBA

Элсэлтийн мэдээлэл

Элсэлтийн бүртгэл
2020.12.14-2021.01.15

Элсэхийг хүсэгчид дараах шалгууруудыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудыг бакалаврын зэрэгтэй төгссөн
  • Бакалаврын дипломын голч дүн нь 2.75-аас дээш
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэг чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Бизнесийн орчинд ажиллаж байсан туршлагатай
  • Бизнесийн удирдлагын чиглэлээр бие даан судалгаа, шинжилгээ хийх хүсэл, сонирхолтой
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Энэхүү сургалтанд хамрагдахыг нь харъяалах дээд удирдлага, албан газраас нь зөвшөөрч, дэмжиж буй
  • Зан харилцааны доголдолгүй

Цахимаар бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:

  • Цээж зураг ".jpg" файл хэлбэрээр
  • Бакалаврын дээд боловсролын дипломны дугаар
  • Бүртгэлийн хураамж 40000 төгрөг (цахимаар төлөх тул банкны картын E-pin code урьдчилан авсан байх)

* Анхааруулга: Хувийн мэдээллээ үнэн зөв алдаагүй оруулах шаардлагатай

Сургалтын гэрээ байгуулахад шаардагдах бичиг баримт:

  • Бакалаврын дээд боловсролын диплом, баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад их дээд сургууль төгссөн бол)
  • 1 хувь өнгөт, 3х4 хэмжээний фото зураг
  • Иргэний үнэмлэх
  • Удирдах албан тушаалд томилогдсон албан бичиг эсвэл нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (Зөвхөн удирдах ажилтны ангид бүртгүүлэх элсэгчдэд хамаарна).
  • Сургалтын төлбөр төлсөн баримт

Элсэлтийн журам

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын мастерын хөтөлбөрийн сургалтын журмаас:

Дөрөв. Элсэлт

4.1 Элсэлтийг СЭЗИС-ийн Ахисан түвшний сургалт судалгааны алба зохион байгуулна.
4.2 Элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах зорилго бүхий Элсэлтийн Шалгалтын Комисс /ЭШК/-ийг СЭЗИС-ийн Ректорын тушаалаар тухай бүр томилно.
4.3 Элсэлттэй холбоотой аливаа асуудлыг зохих журмын дагуу ЭШК эцэслэн шийдвэрлэнэ.
4.4 Магистрын сургалтанд амжилттай суралцаж чадах, дараах болзлыг хангасан хүмүүсийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр элсүүлнэ.
Үүнд:
  • Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагыг бакалаврын зэрэгтэй төгссөн
  • Хуримтлуулсан голч дүн нь 2.75-аас доошгүй
  • Бакалаврын зэрэг эзэмшсэнээс хойш 2-оос доошгүй жил ажилласан, ажлын туршлагатай
  • англи хэлний дундаас /intermediate/дээш түвшний мэдлэг чадвартай
  • компьютерын хэрэглээний програмууд дээр бие даан ажиллах чадвартай
  • сургалтын төлбөр төлөх санхүүгийн чадвартай, эсвэл суралцагчийн өмнөөс сургалтын төлбөрийг төлөх ивээн тэтгэгч байгууллага нь энэ тухайгаа зохих ёсоор нотолсон.
4.5 Эдийн засаг, бизнесийн удирдлагаас өөр чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн /мэргэжлийн бус/ элсэгч сургалтын агуулгын залгамж чанарыг хангахын тулд бизнесийн удирдлагын бакалаврын түвшинд 24-өөс доошгүй кредит цагийн агууламжтай хичээлийг үзэж судлан /эрчимжүүлсэн бэлтгэл курст хамрагдаж/ 2.75-аас доошгүй голч дүнтэй суралцсан тохиолдолд Магистрын үндсэн сургалтад дэвшин суралцах эрхтэй болно. Ийнхүү үзсэн хичээлийг магистрын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй.
4.6 Сонгон шалгаруулах арга нь элсэлтийн шалгалт байна.Элсэлтийн шалгалт дараах 2 хэсгээс бүрдэнэ.
Үүнд:
  • Англи, монгол хэл, ерөнхий мэдлэгийн тест
  • Ярилцлага болно.
4.7 Элсэлтийн шалгалтыг ЭШК зохион байгуулна.
4.8 Элсэлтийн шалгалтанд Монгол улсын иргэдээс гадна Монгол улсын хууль тогтоомжийн дагуу суралцах хүсэлтээ албан ёсоор тавьсан гадаадын иргэд орж болно. Энэ тохиолдолд гадаадын суралцагч нь англи болон монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна.
4.9 Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцөлийг баримтална.
4.10 Элсэлтийн шалгалтанд орохын тулд СЭЗИС-ийн цахим бүртгэлийн системд бүртгүүлнэ.
4.11 Элсэгчдийг энэ журмын 2.7-д заасан элсэлтийн шалгалтын онооны дарааллаар нь байр эзлүүлж хяналтын тоонд багтсан элсэгчдэд Магистрын хөтөлбөрт элссэн тухай мэдэгдэл өгнө.
4.12 Элссэн тухай мэдэгдэл авсан элсэгчид мэдэгдэлд заасан хугацааны дотор нэхэмжилсэн сургалтын төлбөрийг бүрэн төлж сургалтын гэрээ байгуулснаар элсэлтийг баталгаажуулна.
4.13 Дурьдсан хугацаанд элсэлтийг баталгаажуулаагүй тохиолдолд Магистрын хөтөлбөр элсэгчийн өмнө орон тоог хадгалах болон бусад ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд онооны дарааллаар дараагийн дугаарт жагссан элсэгчийг нөхөн элсүүлж болно.
4.14 Мэргэжлийн бус элсэгчдийн хувьд бэлтгэл курс эхэлсэн өдрөөс хичээлийн жил эхэлсэнд тооцно.
4.15 Бэлтгэл курсын сургалтын төлбөр нь үндсэн сургалтын төлбөрөөс тусдаа тооцогдоно.
4.16 Нэгж кредит цагийн төлбөрийн хэмжээг СЭЗИС-ийн Удирдах Зөвлөл тогтооно.
4.17 Элсэлтийн шалгалтанд тэнцсэн, энэ журмын 4.13-д заасны дагуу элсэлтээ баталгаажуулсан элсэгчийг суралцуулах тухай Ректорын тушаал гарснаар Магистрын хөтөлбөрт элссэнд тооцно.

Элсэлтийн шаардлагууд:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудыг бакалаврын зэрэгтэй төгссөн
  • Бакалаврын дипломын голч дүн нь 2.75-аас дээш
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэг чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Бизнесийн орчинд ажиллаж байсан туршлагатай
  • Бизнесийн удирдлагын чиглэлээр бие даан судалгаа, шинжилгээ хийх хүсэл, сонирхолтой
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Энэхүү сургалтанд хамрагдахыг нь харъяалах дээд удирдлага, албан газраас нь зөвшөөрч, дэмжиж буй
  • Зан харилцааны доголдолгүй

Цахимаар бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:

  • Цээж зураг ".jpg" файл хэлбэрээр
  • Бакалаврын дээд боловсролын дипломны дугаар
  • Бүртгэлийн хураамж 40000 төгрөг (цахимаар төлөх тул банкны картын E-pin code урьдчилан авсан байх)

* Анхааруулга: Хувийн мэдээллээ үнэн зөв алдаагүй оруулах шаардлагатай

Сургалтын гэрээ байгуулахад шаардагдах бичиг баримт:

  • Бакалаврын дээд боловсролын диплом, баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад их дээд сургууль төгссөн бол)
  • 1 хувь өнгөт, 3х4 хэмжээний фото зураг
  • Иргэний үнэмлэх
  • Удирдах албан тушаалд томилогдсон албан бичиг эсвэл нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (Зөвхөн удирдах ажилтны ангид бүртгүүлэх элсэгчдэд хамаарна).
  • Сургалтын төлбөр төлсөн баримт

Олон улсын mba хөтөлбөрт элсэхэд бүрдүүлэх баримт бичиг:

Handong Global University - /БНСУ/ - Бүрдүүлэх материал:

  • СЭЗИС-ийн Бизнесийн Удирдлагын Мастерын /МВА/ хөтөлбөрт элсэх хүсэлт /загварын дагуу/
  • ХГИС-д элсэх хүсэлт /загварын дагуу англи хэл дээр Times New Roman фонт ашиглан бичнэ/ word / pdf
  • ХГИС-д элсэгчийн тодорхойлолт /2 хүнийх байна, загварын дагуу англи хэл дээр/ word / pdf
  • Self-Introduction Form for Post-Graduate Course /загварын дагуу англи хэл дээр / word / pdf
  • Судалгааны ажлын төлөвлөгөө-Plan of study /Мастерын судалгааны ажлын сэдэв дэлгэрэнгүй/ word / pdf
  • Судалгааны ажлын төлөвлөгөө word / pdf

Blue Sky University - /АНУ/ - Бүрдүүлэх материал:

  • Элсэхийг хүссэн өргөдөл /загварын дагуу/ - Загварыг эндээс авна уу (хэрэв та .pdf файлийг татаж авч чадахгүй байгаа бол .zip өргөтгөлтэй болгосон файлийг эндээс татаж авна уу.)
  • Элсэгчийн тодорхойлолт /2 хүнийх байна, загварын дагуу англи хэл дээр/ word / pdf
  • Судалгааны ажлын төлөвлөгөө word / pdf
  • Бакалаврын дээд боловсролын диплом, баталгаажуулсан хуулбарын хамт
  • 2 хувь өнгөт, 2х3 хэмжээний фото зураг
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Бүртгэлийн хураамж 40000 төгрөг

Элсэлтийн шалгалт:

Элсэлтийн шалгалтын хуваарь хүргэж байна. Үүнд:

  1. Ерөнхий мэдлэгийн тестийн шалгалт англи хэл дээр /GMAT/, - 2020.01.24 /цахим хэлбэрээр online.edu.mn
  2. Судалгааны чиглэлээр хийх ярилцлага -2020.1.27, 9:30-17:50 цагийн хооронд
Хэлбэр Үргэлжлэх хугацаа
Ерөнхий мэдлэгийн түвшний шалгалт тестээр /Англи хэл дээр/ 100 мин
Судалгааны ажлын сэдвээр илтгэл тавих /Монгол хэлээр/ 5-10 мин

Жич: Шалгалтанд хоцорсон тохиолдолд нөхөж оруулах боломжгүй.

Элсэлтийн шалгалтын дүн

Шалгалт өгөгсөд элсэлтийн шалгалтын ерөнхий үнэлгээтэйгээ МВА хөтөлбөрийн C байрны 1004 тоотод биечлэн ирж танилцана.

Шалгалтын ерөнхий дүн сүүлийн шалгалт өгсний дараах ажлын өдрийн 15.00 цагаас гарна.

Дээрх 3 шалгалтын жигнэсэн дундаж үнэлгээгээр 50%-иас дээш үнэлгээ авсан тохиолдолд элсэлтийн шалгалтанд тэнцсэнд тооцно.

Элсэлтийн шалгалтанд тэнцсэн элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрийг бүрэн төлж сургалтын гэрээ байгуулснаар элсэлт хүчин төгөлдөр болно.

Scroll to top