• +11-452739
  • mba@ufe.edu.mn
  • mba
    Санхүү эдийн засгийн их сургуулийн
    MBA хөтөлбөрт
    Тавтай морилно уу.
  • MBA
Хөтөлбөрийн эрхлэгчийн мэндчилгээ

Санхүү эдийн засгийн их сургуулийн халуун ам бүлд тавтай морилно уу.

Хором хормоор хөгжлийн хурд нь хэмжигдэж буй бизнесийн ертөнцөд амжилт олох, урт удаан хугацаанд оршин тогтнох нэг гол үндэс нь онолын өргөн мэдлэгт тулгуурласан чадвар дадлыг эзэмших явдал юм. Чухамхүү энэ чадвар, шинэ мэдээлэл мэдлэгийг олгоход манай сургалтын гол зорилго оршдог. Харин энэхүү хэрэгцээг мэдрээд, өөрийгөө хөгжүүлэх, хэрэгжүүлэх зорилго тавиад түүнийхээ төлөө зорьж яваа та эхнийхээ алхмыг амжилттай хийлээ. Эхлэл гэдэг амжилтын хагас нь гэдэг... Танд баяр хүргэе.

Сурч мэдэх үйлсэд тань заан чиглүүлэгч нь байж, тантай хамтран ажиллахдаа бид бүхэн баяртай байх болно. Энэ бүхний эцсийн үр дүн нь та бидний үр ашигтай хамтын ажиллагаа хичээл зүтгэлээс хамаарах билээ.

Эрдмийн их аяны тань харгуйд амжилт хүсье.

Б.Бүжинлхам
АТСА-ны дарга

Scroll to top