Элсэлтийн шалгалт

Элсэлтийн шалгалтын хуваарь хүргэж байна. Үүнд:

  1. Ерөнхий мэдлэгийн тестийн шалгалт англи хэл дээр /GMAT/,
  2. Өгөгдсөн сэдвээр монгол хэл дээр эссэ бичих
    Шалгалтын бүртгэл IX/5-ны өдөр 11:40 цагаас С байрны 10 давхарт 1004 тоотод,
    Шалгалтын үргэлжлэх хугацаа 12:00-14:00 цаг хүртэл.
  3. Судалгааны чиглэлээр хийх ярилцлага - IX/6- ны өдөр
Элсэлтийн тестийн шалгалтанд IX/5-ны өдөр ирэхдээ иргэний үнэмлэх, үзэг бал, тооны машин, уух ус бэлдэж ирэх, мөн Судалгааны ажлын төслийг загварын дагуу бичиж, хэвлэж авчирна уу /Судалгааны ажлын төслийн загвар/

Элсэлтийн шалгалтын өдөр болон цаг, анги зэргийг тухайн элсэгч рүү цахим шуудангаар /элсэх хүсэлтэнд бичигдсэн хаягаар/ мэдэгдэнэ. Элсэлтийн шалгалтанд ирэхдээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж бүртгүүлэх шаардлагатай. Элсэгч:

  • иргэний үнэмлэх
  • үзгэн буюу тосон бал
  • балын харандаа
  • баллуур
  • тооны машин
заавал авч ирэх бөгөөд шаардлагатай бусад бичгийн хэрэгслүүд болон ундаа цэвэр ус шалгалтанд авч орж болно..

Хэлбэр Үргэлжлэх хугацаа
Ерөнхий мэдлэгийн түвшний шалгалт тестээр /Англи хэл дээр/ 100 мин
Өгөгдсөн сэдвээр эсээ бичих /Монгол хэлээр/ 20 мин
Судалгааны ажлын сэдвээр илтгэл тавих /Монгол хэлээр/ 5-10 мин
Жич: Шалгалтанд хоцорсон тохиолдолд нөхөж оруулах боломжгүй.


ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН

Шалгалт өгөгсөд элсэлтийн шалгалтын ерөнхий үнэлгээтэйгээ МВА хөтөлбөрийн C байрны 1004 тоотод биечлэн ирж танилцана.

Шалгалтын ерөнхий дүн сүүлийн шалгалт өгсний дараах ажлын өдрийн 15.00 цагаас гарна.

Дээрх 3 шалгалтын жигнэсэн дундаж үнэлгээгээр 50%-иас дээш үнэлгээ авсан тохиолдолд элсэлтийн шалгалтанд тэнцсэнд тооцно.

Элсэлтийн шалгалтанд тэнцсэн элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрийг бүрэн төлж сургалтын гэрээ байгуулснаар элсэлт хүчин төгөлдөр болно.