Дэд хөтөлбөрүүд

ЦАХИМ УХААЛАГ ХӨТӨЛБӨР

Санхүү эдийн засгийн их сургуулийн MBA хөтөлбөрт Цахим хэлбэрээр дэлхийн хаанаас ч суралцах боломжийг бид энэхүү хөтөлбөрөөрөө олгож байна.

ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Элсэхийг хүсэгчид дараах шалгууруудыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагыг бакалаврын зэрэгтэй төгссөн
  • Бакалаврын дипломын голч дүн нь 3.00-аас дээш
  • Бакалаврын зэрэг эзэмшсэнээс хойш 2-оос доошгүй жил ажилласан, ажлын туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэг чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр бие даан ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Бизнесийн орчинд ажиллаж байсан туршлагатай
  • Бизнесийн удирдлагын чиглэлээр бие даан судалгаа, шинжилгээ хийх хүсэл, сонирхолтой
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Энэхүү сургалтанд хамрагдахыг нь харъяалах дээд удирдлага, албан газраас нь зөвшөөрч, дэмжиж буй
  • Зан харилцааны доголдолгүй

Та энэ хөтөлбөрт элсэхийг хүсвэл энэ ХОЛБООСООР орж бүртгүүлэнэ үү.