Элсэлтийн шалгалтын хуваарь хүргэж байна. Үүнд:
- GMAT-н шалгалтанд орох элсэгчдийн бүртгэл: 2019.02.15-ны 11:40-12:00 цаг
Шалгалт эхлэх цаг: 12:00 цаг
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Хаана: С байрны 502 тоот - Ярилцлагын шалгалт - 2019.02.19-нд хугацааг жич хүргэнэ.
- Сургалтын гэрээ байгуулах хугацаа /сургалтын төлбөр төлөлт/: 2019.02.20-21
Элсэлтийн бүртгэл
MBA хөтөлбөрийн элсэлт 2019 оны 2-р сарын 11-н хүртэл явагдана. Ажлын өдрүүдэд 09:00-20:00 цагийн хооронд тус тус явагдана.
Бүртгүүлэх
Элсэхийг хүсэгчид дараах шалгууруудыг хангасан байх шаардлагатай. Үүнд:
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудыг бакалаврын зэрэгтэй төгссөн
- Бакалаврын дипломын голч дүн нь 2.75-аас дээш
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэг чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Бизнесийн орчинд ажиллаж байсан туршлагатай
- Бизнесийн удирдлагын чиглэлээр бие даан судалгаа, шинжилгээ хийх хүсэл, сонирхолтой
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Энэхүү сургалтанд хамрагдахыг нь харъяалах дээд удирдлага, албан газраас нь зөвшөөрч, дэмжиж буй
- Зан харилцааны доголдолгүй
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:
- Элсэхийг хүссэн өргөдөл
- Элсэгчийн тодорхойлолт - 2 хүнийх байна. /Жич: Удирдах ажилтны ангид бүртгүүлэхээс бусад/
- Судалгааны ажлын төсөл
- Бакалаврын дээд боловсролын диплом, баталгаажуулсан хуулбарын хамт
- 2 хувь өнгөт, 3х4 хэмжээний фото зураг
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Бүртгэлийн хураамж 40000 төгрөг
- Удирдах албан тушаалд томилогдсон албан бичиг эсвэл нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (Зөвхөн удирдах ажилтны ангид бүртгүүлэх элсэгчдэд хамаарна).