Бизнесийн удирдлагын мастерын /MBA/ хөтөлбөр

1999 онд Санхүү эдийн засгийн их сургууль /СЭЗИС/, БНСУ-ын Хандоны Глобаль Их Сургууль /ХГИС/-тай хамтран Олон Улсын Бизнесийн Удирдлагын Мастерын Хөтөлбөр нээн хичээллүүлж эхэлсэн нь өндөр хөгжилтэй улс орны олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн сургуультай хамтарсан магистрын хөтөлбөрийн анхдагч нь болсон юм. Улмаар тус хамтарсан хөтөлбөрийн стандартаар СЭЗИС-ийн МВА хөтөлбөрийг үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн.

Тус хөтөлбөр нь элсэн суралцагсдын цаг зав ажлын бололцооноос үүдсэн, эрэлт хэрэгцээнд тулгуурласан Бизнесийн менежмент /БМ/, санхүүгийн менежмент /СМ/, нягтлан бодох бүртгэл /НББ/, олон улсын эдийн засаг /ОУЭЗ/ гэсэн 4 мэргэжлээр сургалт явуулдаг:

  • Олон улсын (БМ, СМ);
  • Өдрийн (СМ);
  • Үндсэн (БМ, СМ, НББ, ОУЭЗ);
  • Бямба гарагийн (БМ, СМ, НББ);
  • Баасан гарагийн (БМ);
  • Эчнээ (БМ);
  • Удирдах ажилтаны (БМ) гэсэн дэд хөтөлбөрүүдтэй, мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиудтай.