<

WHY NOT CHANGE THE WORLD

Э. ОЮУНБИЛЭГ
Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн компанийн засаглалын хөтөлбөр /IFC EAP/-ийн зөвлөх.
Петровис Ойл ХХК-ийн компанийн засаглал хариуцсан захирал

Би БНСУ-ын Хандоны Глобал их сургуультай хамтарсан олон улсын МВА хөтөлбөрийн 2005 оны төгсөгч. Манай төгсөлтөд 7 хүн төгссөн. Бид нар бүгд энэ сайхан сургуулийн МВА хөтөлбөрийг дүүргэсэнээрээ бахархаж явдаг. Энэ хөтөлбөр бидний хувьд их өгөөжтэй байсан. Манай ангийнхан бүгд өөрийн салбарт амжилттай ажиллаж байгаа. Манай хамтарсан хөтөлбөр амжилттай тасралтгүй 18 жил үргэлжилж байгаад баяртай байна. Монголд ийм олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа өндөр хөгжилтэй орны магистрын хөтөлбөрүүдийн анхдагч нь юм. Манай хөтөлбөрт хамрагдаж байгаа бүх магистрантууддаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Баярлалаа.