Судалгааны ажлын хамгаалалт

Магистрын ажлын хамгаалалтыг зөвлөлийн нээлттэй хуралдаанаар зохион байгуулна.

  1. Горилогч доорх материалыг зөвлөлд ирүүлнэ:
    • Хамгаалалтад орохыг хүссэн горилогчийн өргөдөл;
    • Горилогчийн бакалаврын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар гэрчилсэн хуулбар;
    • Горилогч магистрын гадаад хэлний болон бусад шалгалт өгч тэнцсэн тухай нотолгоо;
    • Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүд, дүн, зохих багц цаг цуглуулсныг нотолсон холбогдох тэнхмийн эрхлэгчийн тодорхойлолт
    • Зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлэсэн магистрын ажил;
    • Горилогчийн магистрын ажил хамгаалалтад бэлэн болсныг нотолсон удирдагчийн дүгнэлт

  2. Зөвлөлийн дарга материалыг хүлээж аваад бүрэлдэхүүнээс 1 гишүүнийг томилон энэхүү дүрмийн 4.2-д дурдсан материалын бүрдэл, тэдгээрийн үнэн зөв байдлыг шалгуулж, дүгнэлт гаргуулна.

  3. Хамгаалалтын хуралдааныг өргөдөл хүлээн авснаас хойш нэг сарын дотор зохион байгуулна. Зөвлөлийн дарга горилогчийн ирүүлсэн магистрын ажлыг хамгаалалт болох өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө нийт бүрэлдэхүүнд хүргэнэ.

  4. Зөвлөлийн хуралдаанаар магистрын ажил магистрын ажилд тавих шаардлага хангасан бүтээл болж чадсан эсэх талаар дүгнэлт гаргна.

  5. Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг нууц санал хураалтын дүнг үндэслэн гаргана. Горилогчийн ажил зөвлөлийн хуралдаанд оролцогчдын 75-аас доошгүй хувийн эерэг санал авсан тохиолдолд уг ажлыг хамгаалсанд тооцно.