МВА хөтөлбөрөөс нийгмийн хариуцлагын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд

МВА хөтөлбөрөөс нийгмийн хариуцлагын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд
Ажил, төсөл Зорилго Хэрэгжүүлсэн он Үр дүн
1 Хүүхдэд итгэл, инээд хайрлая сайн үйлсийн аян Эмзэг бүлгийн хүүхдүүдэд дулаан хувцас цуглуулах 2007-2 СЭЗИС-ийн бүх ажилтан багш оюутнуудын дунд зохион байгуулж хандив цуглуулан Цагаан давааны орчмын 30 гаруй өрхийн хүүхдүүдэд өвлийн дулаан хувцас, гутал, тоглоом, шинэ жилийн бэлэг тараасан. 
2 Хөдөө орон нутагт хэрэгжүүлэх эчнээ хөтөлбөрүүд Алслагдсан аймгуудын төр, бизнесийн удирдлагуудад орчин үеийн мэдлэг мэдээллийг хүргэх, чадавхижуулах 2009, 2010, 2011 СЭЗИС, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хэрэгжүүлсэн. 34 төгсөгч МВА зэрэг хүртсэн.  СЭЗИС-иас сургалтын төлбөрийн 30-40 хувийн тэтгэлэг олгосон.
3 Спорт явган аялал-Цэцээ Гүн Эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлах 2014 44 магистрант амжилттай оролцсон.
4 Спорт явган аялал-Туулын хар усан тохой Байгал орчноо хайрлан хамгаалах ухамсар төлөвшүүлэх 2014 12 группын 134 магистрант оролцож Туул голын эрэг хавийн хогийг цэвэрлэсэн.