САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ

Бизнесийн Менежментийн МВА Хөтөлбөрийн үндсэн зорилго:
Бизнесийн Менежментийн мэргэжлийн чиглэлийн Сургалт, Судалгааны ажлыг хөгжүүлж, байгууллагын эрхэм зорилгыг манлайлан хэрэгжүүлэгч, аливаа нөхцөл байдалд оновчтой шийдвэр гаргах онол, практикийн арга барилд тулгуурласан Удирдлагын ур чадвар эзэмшсэн удирдагчдыг бэлтгэх.

Мэргэжлийн тодорхойлолт:
Бизнесийн Менежментийн Мастер Мэргэжилтэн нь: Корпорацийн Зохион байгуулалтын нэгж хэсгийн Ерөнхий Менежер буюу Удирдагч, Жижиг Дунд Бизнесийн Байгууллагын Ерөнхий Менежер буюу Удирдагч, Бизнесийн болон Бизнесийн бус аливаа байгууллагад функциональ нэгж хэсгийн Ерөнхий Менежер, Удирдагчийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн чадвартай байх ба энэхүү албан тушаалуудад тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байна. Суралцагч нь байгууллагын стратегийн төлөвлөлтийн хүрээнд нийгмийн хариуцлагатай шийдвэр гаргах, хэрэгжүүлэх мэдлэг чадвар бүхий мэргэжилтэн болж төгсөнө.

Төгсөгчдөд тавих нийтлэг шаардлага:

  • Сэтгэн бодох, шинийг эрэлхийлэх, шийдвэр гаргах чадвартай
  • Багаар ажиллах, багийг үлгэрлэн манлайлах чадвартай
  • Удирдан зохион байгуулах, чиглүүлэх чадвартай
  • Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, өөрийн итгэл үнэмшил, эзэмшлийг буй болгосон
  • Ажил хэргийн ёс зүйн мэдлэгтэй, олон соёлын орчинд ажиллах бэлтгэлтэй
  • Хувийн хөгжил, нийгмийн зөв төлөвшил бүхий
  • Хариуцлагаа ухамсарладаг, эрхэлсэн ажил, байгууллагадаа үнэнч байх зан төлвийг бий болгосон байх