САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ

Санхүүгийн Менежментийн МВА Хөтөлбөрийн үндсэн зорилго:
Санхүүгийн менежментийн мэргэжлийн чиглэлийн Сургалт, Судалгааны ажлыг хөгжүүлж, суралцагсдад цаг хугацааны болон эрсдлийн хүчин зүйлсийг зөв үнэлэн үр өгөөжийг боломжит хамгийн их хэмжээгээр өсгөх санхүүгийн оновчтой шийдвэрийг гаргах онолын мэдлэг, практик ур чадварыг эзэмшүүлэх явдал юм.

Мэргэжлийн тодорхойлолт:
Санхүүгийн Менежментийн Мастер Мэргэжилтэн нь:

  • банк, санхүүгийн байгууллагад санхүү, эрсдлийн удирдлагын чиглэлээр,
  • санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулалт, эх үүсвэрийн удирдлагынx чиглэлээр,
  • бизнесийн байгууллагад санхүүгийн удирдлагын чиглэлээр дунд болон дээд түвшний удирдагчийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн чадвартай байх ба энэхүү албан тушаалуудад тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байна. Суралцагч нь байгууллагын стратегийн төлөвлөлтийн хүрээнд нийгмийн хариуцлагатай шийдвэр гаргах, хэрэгжүүлэх мэдлэг чадвар бүхий мэргэжилтэн болж төгсөнө.


Төгсөгчдөд тавих нийтлэг шаардлага:
Сэтгэн бодох, шинийг эрэлхийлэх, шийдвэр гаргах чадвартай Багаар ажиллах, багийг үлгэрлэн манлайлах чадвартай Удирдан зохион байгуулах, чиглүүлэх чадвартай Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, өөрийн итгэл үнэмшил, эзэмшлийг буй болгосон Ажил хэргийн ёс зүйн мэдлэгтэй, олон соёлын орчинд ажиллах бэлтгэлтэй Хувийн хөгжил, нийгмийн зөв төлөвшил бүхий Хариуцлагаа ухамсарладаг, эрхэлсэн ажил, байгууллагадаа үнэнч байх зан төлвийг бий болгосон байх