Чиглүүлэх үйл ажиллагаа

СЭЗИС-ийн МВА хөтөлбөрт элсэн суралцагсдыг сургалтын үйл ажиллагаанд чиглүүлэн мөрдүүлэх удирдамж

Зорилго
Бизнесийн удирдлагын мастерын хөтөлбөрт элсэн суралцагч магистрантуудад сургалт, эрдэм шинжилгээний ажиллагааны талаарх мэдээллээр ил тод бүрэн хангаж, сургалтын тасралтгүй байдлыг хангах, амжилттай суралцах нөхцлийг бүрдүүлэх, хөтөлбөрийн зүгээс сургалтын үйл ажиллагааг үр ашигтай удирдаж хянахад энэхүү удирдамжийн зорилго оршино.

  1. Элсэлтийн шалгалтад тэнцэж элсэлтийн шаардлагыг хангасан нийт элсэгчдэд СЭЗИС-ийн мастерын хөтөлбөрийн сургалтын журмыг / СЭЗИС-ийн захирлын 2010 оны 6-р сарын 15-ны өдрийн 125 тоот тушаалын 1-р хавсралтаар батлагдсан/ тараан танилцуулна.

  2. Шинээр элсэгчдийг сургалтын журамтай танилцуулан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нэг жилийн төлбөрөө бүрэн төлсөн нөхцөлд сургалтын гэрээг байгуулж, оюутны үнэмлэх олгоно.

  3. Сургалтын гэрээ байгуулж элсэлтээ баталгаажуулсан магистрантуудад
    • Судлах хичээлүүдийн хуваарь,
    • Хичээлийн хөтөлбөр,
    • Төлөвлөгөө
    • Холбогдох тараах материал, гарын авлага
    • Ашиглах ном зэргийг хувилж тухайн хичээл орох бүрд нэг бүрчлэн магистрантуудадурьдчилан олгоно.

  4. Семестрийн явцад модуль бүрийн эцэст хичээлүүдийн дүн, сургалтын явцынх нь талаар байнга мэдээлэл өгнө.

  5. Жил бүрийн багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурлын тов, удирдамжийг магистрант нэг бүрт танилцуулан тарааж МВА хөтөлбөрийн салбар хуралдаанд шаардлага хангасан илтгэл бичиж, хэлэлцүүлэхэд оролцуулах нөхцлөөр хангана.

  6. Сургалтын үйл ажиллагааны явц дахь магисрантуудтай холбогдон гарах шилжилт хөдөлгөөний МВА хөтөлбөрийн сургалтын журмын тавдугаар заалтыг үндэслэн шийдвэрлэнэ.

  7. Магистр, докторын зэрэгтэй багш нарын мастерын хөтөлбөрт суралцагсдын төгсөлтийн судалгааны ажлыг удирдах салбар, чиглэл, үлгэрчилсэн сэдвийн жагсаалтыг магистрант бүрт тараан олгож сонгосон удирдагч багш нартай нь холбоо тогтоолгоно.

  8. Мэргэжлийн ангид суралцагч магистрантуудыг мэргэшүүлэх чиглэлийн бизнесийн менежмент, санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлээр мэргэших ангиудад магистрант нэг бүрийн саналыг харгалзан хуваарилна. Мэргэшин судлах хичээлийн агуулгыг танилцуулна.

  9. Бизнесийн удирдлагын мастерын дипломын төсөл хэрхэн бичих талаар зөвлөмжийг магистрантуудад нэг бүрчлэн тарааж танилцуулахын зэрэгцээ мастерын дипломын төсөл бичих, тухайн судалгааны ажлын танилцуулга бэлдэн илтгэл тавих талаар семинар, ярилцлага зохион байгуулж зөвлөгөө өгнө.

  10. Мэргэжлийн тэнхим болон мастерын зэрэг хамгаалуулах зөвлөлд зохион байгуулагдах төгсөлтийн ажлын хамгаалалтын хуралдааны товыг магистрантуудад мэдэгдэж, нөхцөл шаардлагуудыг танилцуулна.