Элсэлтийн шалгалт

Хоцорсон элсэгчдийн тестийн шалгалт 9 сарын 9-нд 9:30 цагаас, ярилцлага 9-нд 16:00 цагаас

СЭЗИС-ийн МВА хөтөлбөрийн 2015-2016 оны хичээлийн жилийн элсэлтийн GMAT тестийн шалгалт 2016 оны 9 сарын 5-ны өдөр 9:30 цагаас A байрны 313 тоот танхимд болно. Шалгалтын үргэлжлэх хугацаа 2 цаг.

Ярилцлагын шалгалт 2016 оны 9 сарын 6 болон 7-ний өдрүүдийн 09:00-17:00 цагийн хооронд цагийн сонголттойгоор 5-10 минутын ярилцлагын шалгалт явагдана.

Элсэлтийн шалгалтын өдөр болон цаг, анги зэргийг тухайн элсэгч рүү цахим шуудангаар /элсэх хүсэлтэнд бичигдсэн хаягаар/ мэдэгдэнэ. Элсэлтийн шалгалтанд ирэхдээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж бүртгүүлэх шаардлагатай. Элсэгч:

  • иргэний үнэмлэх
  • үзгэн буюу тосон бал
  • балын харандаа
  • баллуур
  • тооны машин
заавал авч ирэх бөгөөд шаардлагатай бусад бичгийн хэрэгслүүд болон ундаа цэвэр ус шалгалтанд авч орж болно..

Хэлбэр Үргэлжлэх хугацаа
Ерөнхий мэдлэгийн түвшний шалгалт тестээр /Англи хэл дээр/ 100 мин
Өгөгдсөн сэдвээр эсээ бичих /Монгол хэлээр/ 20 мин
Судалгааны ажлын сэдвээр илтгэл тавих /Монгол хэлээр/ 5-10 мин
Жич: Шалгалтанд хоцорсон тохиолдолд нөхөж оруулах боломжгүй.


ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН

Шалгалт өгөгсөд элсэлтийн шалгалтын ерөнхий үнэлгээтэйгээ МВА хөтөлбөрийн C байрны 1004 тоотод биечлэн ирж танилцана.

Шалгалтын ерөнхий дүн сүүлийн шалгалт өгсний дараах ажлын өдрийн 15.00 цагаас гарна.

Дээрх 3 шалгалтын жигнэсэн дундаж үнэлгээгээр 50%-иас дээш үнэлгээ авсан тохиолдолд элсэлтийн шалгалтанд тэнцсэнд тооцно.

Элсэлтийн шалгалтанд тэнцсэн элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрийг бүрэн төлж сургалтын гэрээ байгуулснаар элсэлт хүчин төгөлдөр болно.