Бүрдүүлэх бичиг баримтууд

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  1. Элсэхийг хүссэн өргөдөл /загварын дагуу шивж авчирна/ - Загварыг эндээс авна уу (хэрэв та .pdf файлийг татаж авч чадахгүй байгаа бол .zip өргөтгөлтэй болгосон файлийг эндээс татаж авна уу.)

  2. Элсэгчийн тодорхойлолт - 2 хүнийх байна. /Жич: Удирдах ажилтны ангид бүртгүүлэхээс бусад/   

  3. Судалгааны ажлын төсөл   

  4. Бакалаврын дээд боловсролын диплом, баталгаажуулсан хуулбарын хамт

  5. 2 хувь өнгөт, 3х4 хэмжээний фото зураг

  6. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

  7. Бүртгэлийн хураамж 20000 төгрөг

  8. Удирдах албан тушаалд томилогдсон албан бичиг эсвэл нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (Зөвхөн удирдах ажилтны ангид бүртгүүлэх элсэгчдэд хамаарна).

  9. Төлбөр төлөх баталгаа /Элсэгчийн өргөдөл/

Жич:
Элсэгч нь элсэлтийн материалыг дарааллын дагуу нягт нямбай бүрдүүлж файлын хавтсанд хийж МВА хөтөлбөрт хүлээлгэж өгнө.
Бүрэн бус материалыг хөтөлбөр хүлээж авахгүй болохыг анхаарна уу.
Тухайн элсэгчийн элсэлтийн материалыг нэг л удаа бүртгэж авах ба бүрдүүлсэн материалыг солих буюу засах боломжгүй.



Олон улсын MBA хөтөлбөрт элсэхэд бүрдүүлэх баримт бичиг:

Handong Global University - /БНСУ/ - БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

загваруудыг эндээс авна уу.
  1. СЭЗИС-ийн Бизнесийн Удирдлагын Мастерийн /МВА/ хөтөлбөрт элсэх хүсэлт /загварын дагуу/

  2. ХГИС-д элсэх хүсэлт /загварын дагуу англи хэл дээр Times New Roman фонт ашиглан бичнэ/

  3. ХГИС-д элсэгчийн тодорхойлолт /2 хүнийх байна, загварын дагуу англи хэл дээр/

  4. Self-Introduction Form for Post-Graduate Course /загварын дагуу англи хэл дээр /

  5. Судалгааны ажлын төлөвлөгөө-Plan of study /Мастерын судалгааны ажлын сэдэв дэлгэрэнгүй/

  6. Судалгааны ажлын төлөвлөгөө


Blue Sky University - /АНУ/ - БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Элсэхийг хүссэн өргөдөл /загварын дагуу/ - Загварыг эндээс авна уу (хэрэв та .pdf файлийг татаж авч чадахгүй байгаа бол .zip өргөтгөлтэй болгосон файлийг эндээс татаж авна уу.)

  2. Элсэгчийн тодорхойлолт /2 хүнийх байна, загварын дагуу англи хэл дээр/

  3. Судалгааны ажлын төлөвлөгөө

  4. Бакалаврын дээд боловсролын диплом, баталгаажуулсан хуулбарын хамт

  5. 2 хувь өнгөт, 2х3 хэмжээний фото зураг

  6. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

  7. Бүртгэлийн хураамж 20000 төгрөг