Дэд хөтөлбөрүүд

Үндсэн буюу оройн

Сургалтын онцлог нь:

  • Ажлын өдрүүдэд 18.50-21.30 цагт хичээллэнэ.
  • Танхимын цагийн хуваарь бусад хэлбэрээс харьцангуй шахуу учир илүү их мэдлэг мэдээллийг богино хугацаанд авах боломжтой.
  • Мэргэжлийн ба мэргэжлийн бус ангид суралцаж болно.
  • Мэргэжлийн ангид эдийн засаг, нягтлан бодох, бизнесийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй элсэгчид санхүүгийн менежмент, бизнесийн менежмент, нягтлан бодох бүртгэл, олон улсын эдийн засгийн мэргэжлээр төгсөх боломжтой.
  • Бусад чиглэлээр бакалаврын зэрэгтэй элсэгчид мэргэжлийн бус ангид суралцаж бизнесийн менежментээр мэргэшинэ.
Суралцах хугацаа:
  • Суралцах хугацаа мэргэжлийн ангид 1.5 жил, мэргэжлийн бус ангид 2 жил байна.
  • Мэргэжлийн ангид нийт 42-48 кредит цагийн хичээл үзнэ.
  • Мэргэжлийн бус ангид бэлтгэл курс 30 кредит, мастерын 48 кредит цагийн хичээл тус тус үзнэ.
  • Сүүлийн улиралд Мастерын судалгааны ажлаа /6 кредит/ хамгаална.
MBA Хөтөлбөрийн танилцуулга татаж авах