Дэд хөтөлбөрүүд

ОЛОН УЛСЫН МВА ХӨТӨЛБӨР /Handong Global University/

1999 онд Санхүү эдийн засгийн их сургууль /СЭЗИС/, БНСУ-ын Хандоны Глобаль Их Сургууль /ХГИС/-тай хамтран Бизнесийн менежмент мэргэжлээр Олон Улсын Бизнесийн Удирдлагын Мастерын Хөтөлбөр нээн хичээллүүлж эхэлсэн.

Ийнхүү хамтарсан хөтөлбөрийн анхны элсэлт 2000 оны 6 сард явагдаж анхны 18 магистрантыг элсүүлж авснаас хойш өдгөө хүртэл 137 төгсөгч БНСУ-ын Хандоны Глобаль Их Сургуулийн МВА зэргийг хүртээд байна.

Сургалт үргэлжлэх хугацаа
2 жилд 7 модуль үзэж судлах ба үүнээс 5 модуль нь ажлын бус /18.50-21.30/ цагаар хичээллэнэ.

Судлах хичээл
Нийт 42 кредитийн хичээл үзэж судлана.

  • 21 кредитийн хичээлийг ХГИС-ын профессор багш нар удирдана.
  • 21 кредитийн хичээлийг СЭЗИС-ийн профессор багш нар удирдана.
  • Солонгос Монголын бизнесийн байгууллагуудтай танилцах аялал хийнэ.
  • Хичээлүүд ХГИС-ийн стандартаар англи хэл дээр явагдана.
  • Семинарын хичээлүүд онлайн хэлбэрээр зохион байгуулагдана.


ОЛОН УЛСЫН МВА ХӨТӨЛБӨР /Blue Sky University/

2012 онд Санхүү эдийн засгийн их сургууль /СЭЗИС/, АНУ-ын Блю Скай Их Сургууль /Blue Sky University of America-BSU/-тай хамтран Санхүүгийн менежмент мэргэжлээр Олон Улсын Бизнесийн Удирдлагын Мастерын Хөтөлбөр нээн хичээллүүлж эхэлсэн.

Ийнхүү хамтарсан хөтөлбөрийн анхны элсэлт 2012 оны 6 сард явагдаж анхны 16 магистрантыг элсүүлж авсан бөгөөд 2014 оны 12 сард анхны төгсөлтөөр 8 төгсөгч АНУ-ын Блю Скай Их Сургуулийн МВА зэргийг хүртээд байна.

Сургалт үргэлжлэх хугацаа
2 жилд 11 модуль үзэж судлах ба үүнээс 5 модуль нь ажлын бус /18.50-21.30/ цагаар хичээллэнэ.

Судлах хичээл
Нийт 48 кредитийн хичээл үзэж судлана.

  • 24 кредитийн хичээлийг Америкийн их, дээд сургуулиудын профессор багш нар удирдана.
  • 24 кредитийн хичээлийг СЭЗИС-ийн профессор багш нар удирдана.
  • Хичээлүүд СЭЗИС-ийн стандартаар англи хэл дээр явагдана.
  • Семинарын хичээлүүд онлайн хэлбэрээр зохион байгуулагдана.