Элсэлтийн бүртгэл

ЦАХИМ МВА ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТ эхэллээ.

Элсэлтийн бүртгэл 2017.04.03-2017.04.19-ны хооронд явагдана.

Элсэлтийн шалгалтыг 2017.04.22 нд авна.

Элсэхийг хүсэгчид дараах шалгууруудыг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудыг бакалаврын зэрэгтэй төгссөн
  • Бакалаврын дипломын голч дүн нь 3.00-аас дээш
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэг чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр бие даан ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Бизнесийн орчинд ажиллаж байсан туршлагатай
  • Бизнесийн удирдлагын чиглэлээр бие даан судалгаа, шинжилгээ хийх хүсэл, сонирхолтой
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Энэхүү сургалтанд хамрагдахыг нь харъяалах дээд удирдлага, албан газраас нь зөвшөөрч, дэмжиж буй
  • Зан харилцааны доголдолгүй

Дээрх шалгууруудыг хангасан элсэхийг хүсэгчид дараах материалуудыг бүрдүүлэх ба онлайнаар болон СЭЗИС-ийн МВА хөтөлбөр (СЭЗИС-ийн С байр, 10 давхар, 1004 тоот) дээр биечлэн ирж бүртгүүлж болно. Бүрдүүлэх материалууд:
  1. Элсэхийг хүссэн өргөдөл (өргөдлийн маягтыг татаж авч бөглөх ба бөглөсөн өргөдлийг upload хийх)
  2. Элсэгчийн тодорхойлолт - 2 хүнийх байна (тодорхойлолтын маягтыг татаж авч бөглөх ба бөглөсөн тодорхойлолтуудыг upload хийх)
  3. Бакалаврын дээд боловсролын диплом (сканнердсан файлыг upload хийх)
    *Хэрвээ биечлэн ирж бүртгүүлэх бол бакалаврын дээд боловсролын диплом, баталгаажуулсан хуулбарын хамт
  4. Өнгөт цээж зураг (upload хийх)
    *Хэрвээ биечлэн ирж бүртгүүлэх бол 2 хувь өнгөт, 3х4 хэмжээний фото зураг
  5. Иргэний үнэмлэх (сканнердсан файлыг upload хийх)
    *Хэрвээ биечлэн ирж бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  6. Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг дансанд төлөх ба төлсөн баримт (баримтыг сканнердсан файлыг upload хийх) *УБ хотын банк, Дансны дугаар: 2612007984, Хүлээн авагч: СЭЗИСургууль, Регистрийн Дугаар, Овог, Нэр
  7. Төлбөр төлөх баталгаа /Элсэгчийн өргөдөл/ (Гараар бичсэн, эсвэл шивж, гарын үсэг зурсан файлыг сканнердаж upload хийх )
ЦАХИМ УХААЛАГ МВА ХӨТӨЛБӨРТ ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ