Бизнесийн удирдлагын мастерын /MBA/ хөтөлбөр

1999 онд Санхүү эдийн засгийн их сургууль /СЭЗИС/, БНСУ-ын Хандоны Глобаль Их Сургууль /ХГИС/-тай хамтран Олон Улсын Бизнесийн Удирдлагын Мастерын Хөтөлбөр нээн хичээллүүлж эхэлсэн нь өндөр хөгжилтэй улс орны олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн сургуультай хамтарсан магистрын хөтөлбөрийн анхдагч нь болсон юм. Улмаар тус хамтарсан хөтөлбөрийн стандартаар СЭЗИС-ийн МВА хөтөлбөрийг үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн.

Тус хөтөлбөр нь элсэн суралцагсдын цаг зав ажлын бололцооноос үүдсэн, эрэлт хэрэгцээнд тулгуурласан Бизнесийн менежмент /БМ/, санхүүгийн менежмент /СМ/, нягтлан бодох бүртгэл /НББ/, олон улсын эдийн засаг /ОУЭЗ/ гэсэн 4 мэргэжлээр сургалт явуулдаг:

  • Олон улсын (БМ, СМ);
  • Өдрийн (СМ);
  • Үндсэн (БМ, СМ, НББ, ОУЭЗ);
  • Бямба гарагийн (БМ, СМ, НББ);
  • Баасан гарагийн (БМ);
  • Эчнээ (БМ);
  • Удирдах ажилтаны (БМ) гэсэн дэд хөтөлбөрүүдтэй, мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиудтай.
Он дараалал Үйл явдлын товчоон
1999-11-09 ХГИС-СЭЗИС-ийн хамтарсан олон улсын МВА хөтөлбөр нээн хичээллүүлэх хамтын ажиллагааны гэрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргалыг БНСУ-д айлчлах үеэр СЭЗИС-ийн захирал Д.Батжаргал, ХГИС-ийн ерөнхийлөгч Ёнг Гил Ким нар Сөүл хотноо гарын үсэг зурж баталгаажуулав
2000-04 СЭЗИС 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж сургалтын анги танхимыг засуулж, техник тоног төхөөрөмж худалдан авав
2000-05-18 Монгол Улсын Гэгээрлийн сайдын 130 тоот тушаалаар “СЭЗИС-д Бизнесийн Удирдлагын Магистрын сургалт явуулах зөвшөөрөл олгох тухай” шийдвэрлэв. Бизнесийн удирдлагын магистрын сургалт явуулах сургалтын төлөвлөгөөбатлуулав.
2000-06 МВА хөтөлбөрийн сургалтын журам”-ыг боловсруулж СЭЗИС-ийн захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэцүүлж батлуулав. Түүнчлэн элсэлтийн журмыг боловсруулж батлуулав.
2000-07 ХГИС-СЭЗИС-ийн хамтарсан Бизнесийн менежментийн МВА хөтөлбөрийн олон улсын ангийн анхны элсэлтийн бүртгэл явагдаж эхлэв
2000-07-18 Нээлтийн арга хэмжээ явагдаж Гэгээрлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Бат-Эрдэнэ Мастерын сургалт явуулах эрхийн зөвшөөрлийг гардуулж өгөв. Анхны хичээл 18 магистранттайгаар эхлэв.
2000-09 СЭЗИС-ийн биеэ даасан Бизнесийн Удирдлагын Мастерын хөтөлбөрийн анхны элсэлтийг авч 31 элсэгч тус хөтөлбөрт суралцахаар элсэв.
2000-12-21 СЭЗИС-ийн захирал Ж.Батхуяг тэргүүтэй төлөөлөгчид ХГИС-д айлчлах үеэр хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулав.
2002-03 Анхны 16 төгсөгч мастерын дипломын ажлаа амжилттай хамгаалан СЭЗИС-ийн мастер цол хүртэв
2002-08 Анхны 7 төгсөгч БНСУ-ын ХГИС дээр мастерын дипломын ажлаа амжилттай хамгаалан ХГИС-ийн мастер цол хүртэв
2002-09 “Глобал мэдээлэл, манлайлалын төв”-ийг тус хөтөлбөрийг түшиглэн байгуулав.
2003-02 “Азийн Сангаас” 300 гаруй сурах бичгийг ““Глобал мэдээлэл, манлайлалын төв”-д бэлэглэв.
2003-03  МВА хөтөлбөр төгсөгчдийн холбоо байгуулагдав.
2003-07 ХГИС-ийн Ерөнхийлөгч Ёнг Гил Ким айлчлан ирэх үеэр нь БСШУ-ны яамны сайдын тушаалаар Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, хамтарсан хөтөлбөрийн Солонгосын талын захирал Ки Сон Юу-г “БСШУ-ны яамны хүндэт жуух бичгээр” шагнав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди ноён Ёнг Гил Ким-ийг хүлээн авч уулзав.
2003-08-27 “Сургалтын журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулав.
2005-02 СЭЗИС-ийн захирал Д.Батжаргал тэргүүтэй төлөөлөгчид ХГИС-д айлчилж “хамтын ажиллагааны гэрээг” шинэчлэн боловсруулж батлав.
2005-09 МВА хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн батлуулав.
2005-11 “Мастерын хөтөлбөрийн сургалтын журам”, “Хичээл дахин сонгож үзэх давтан суралцах журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулав.
2005-12 Магистрантуудын уншлагын танхимыг шинээр зохион байгуулав.
2007-05 “МВА хөтөлбөрийн ерөнхий стандарт”-ыг боловсруулж батлуулав.
2007-09 МВА хөтөлбөрийн интернет лабораторийг шинэчлэн тохижуулав.
2007-10  Булган аймагт МВА анги нээв
2009-05 Завхан аймагт МВА анги нээв
2009-09 МВА хөтөлбөрийн Сургалтын төлөвлөгөөг шинэчлэн батлуулав.
Удирдах ажилтны МВА зэргийн сургалтыг явуулж эхэлсэн.
Удирдах ажилтны МВА зэргийн сургалтыг явуулж эхэлсэн.
2010-05 Баянхонгор аймагт МВА анги нээв.
2010-06 Мастерын хөтөлбөрийн сургалтын журмыг шинэчлэн батлуулав.
2010-10 Говь-Алтай аймагт МВА анги нээв.
Видео конференц танхим ашиглалтад оруулсан.
2012-06 Олон Улсын магадлан итгэмжлэл хийлгэв. /ACBSP/
2012-09 АНУ-ын Blue Sky их сургуультай хамтарсан Санхүүгийн менежментийн МВА анги нээв.